Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар 11-15-нд амрахаар заасан байдаг.
Харин энэ жилийн тухайд долдугаар сарын 16-н Баасан гарагт таарч байгаа тул тус ажлын өдрийг долдугаар сарын 24-ний өдөрт шилжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэснийг өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Засгийн гарын мэдээллийн үеэр мэдээллээ. Тэрээр "Ингэснээр баяр наадмын үеэр монголчууд ес хоног амарна гэсэн үг. Энэ хугацаанд хөдөлгөөний нягтаршлыг аль болох бууруулах, иргэдийг гэр бүлийн хүрээнд амрах нөхцөлийг бүрдүүлнэ" хэмээн мэдээллээ.
Өөрөөр хэлбэл иргэд наадмын үеэр долдугаар сарын 10-18-нд буюу нийт ес хоног амарч, долдугаар сарын 24-ний Бямба гарагт ажиллах юм.