Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлыг мэдээлж байна.
Улсын хэмжээнд 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 1811 хүн халдвар авсан нь батлагдлаа. Үүнээс 1806 нь дотоодын халдвар, 5 нь эрүүл мэндийн ажилтан албан үүргээ гүйцэтгэж байхдаа халдвар авсан байна. Сүүлийн 24 цагт 834 хүн эдгэрснээс 260 нь гэртээ эмчлэгдэж эрүүл болжээ.
Улсын хэмжээнд 14189 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаагаас 264 нь хүн маш хүнд байна. Мөн 25968 хүн гэртээ өрхийн эмнэлгийн хяналтад эмчлүүлж байна.
Мөн хугацаанд 834 хүн эдгэрсэн бол 15 хүн нас барлаа.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 70,792 хүн эдгэрээд байгаа бол 533 хүн коронавируст халдварын хүндэрэлээр нас бараад байгаа юм.