Ковид-19 өвчнөөр хоёр сартай хүүхэд эндсэн талаар өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Сүүлийн 24 цагт нийт 13 хүн нас барж, улсын хэмжээнд нийт нас баралт 518 болжээ.
Насаар нь:
- Хоёр сартай -1
- 40-50 насны нэг,
- 41-50 насны нэг,
- 51-60 гурав,
- 61-70 насны дөрөв
- 71-79 насны нэг
- 80-аас дээш насны гурван хүн нас баржээ.
Нас барсан шалтгаан нь Ковид-19 өвчнөөр үүсгэгдсэн халдварт өвчний нэн хүнд хэлбэр бөгөөд зарим өвчтөн амьсгалын замын архаг дутмагшил, эмнэлгийн бус орчинд уушгинд үүссэн хоёр талын хатгалгаа, бусад эрхтний дутагдал, артерийн даралт өндөр байх, зүрх судасны архаг дутагдал, элэг бөөрний хавдар гэх мэт архаг суурь өвчин хавсарсан хэлбэрээр нас барсан байна.
Энэ долоо хоногт 16 мянга орчим тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс иргэдийг олон хүн цугласан газраар явахгүй байх, амны хаалтаа зүүж, гараа ариутган халдвар хамгааллын дэглэмээ сахихыг ЭМЯ-наас анхааруулав. Мөн сүүлийн 7 хоногт хүүхэд, жирэмсэн эмэгтэй халдвар авах нь нэмэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 575 жирэмсэн эмэгтэй, 2454 хүүхэд байгаа юм.