Энэ сарын 25-нд Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкокийн ажилтантайгаа үнсэлцэж байсан зургийг "Sun" хэвлэл нийтэлснээр, тэрбээр огцрох өргөдлөө өгчээ. .
Цар тахлын үеэр Хэнкок, иргэдээ зай барихыг уриалж байсан юм. Гэвч Хэнкок болон Жина Коладанжело нар тэврэлдэн үнсэлцсэнээс үүдэн огцрох болсон байна. Мэтт Хэнкок, "Энэ улсын хүн болгон асар их золиос гаргасныг би ойлгож байна. Эдгээр дүрмүүдийг гаргасан хүмүүс ч өөрсдөө мөрдөх ёстой. Тиймээс би огцрох ёстой. Миний хувийн амьдрал анхаарал бага татаж, энэ хямралаас гарах бидний хамгийн гол зорилгод саад бүү болоосой гэж хүсэж байна. Би дүрэм зөрчсөндөө, мөн гэр бүл, ойр дотныхныгоо ийм байдалд оруулсандаа уучлалт гуйж байна. Ийм цаг үед би хүүхдүүдтэйгээ байх хэрэгтэй" гэжээ.