Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Өнөөдөр буюу зургаадугаар сарын 27-ны ням гарагт коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй гэж Нийслэлийн онцгой комиссоос мэдээллээ.
Зургаадугаар сарын 28-ны даваа гарагаас дархлаажуулалтын цэгүүд төлөвлөлтийн дагуу ажиллана.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр
• 1 дүгээр тунд 844,
• 2 дугаар тунд 807, нийт 1651 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн
• 982894 нь I тунд,
• 91.1 хувь буюу 868360 нь II тунд хамрагдаад байна. Мөн нийт 1646 (13.8 хувь) жирэмсэн эх, 16-17 насны 10691 (31.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунг хийлгээд байна.