Б.Пүрэвдорж: Том толгойлсон засгийн сайдууд УИX-руу дунд xуруугаа гозойлгоx боллоо
Хувийн зардлаараа амны хаалт оёж сурагчдадаа тараасан багшид Боловсрол, Шинжлэх ухааны сайд сарын цалинтай нь тэнцэх мөнгөөр урамшууллаа.
Энэ талаар сайд Л.Энх-Амгалан "Цар тахлын хүнд үед сайхан санаачлага гаргаж, хувийн зардлаар сургуулийнхаа мянга гаран хүүхдүүдэд амны хаалт оёж, сурагчдынхаа эрүүл мэндийг эрсдлээс хамгаалсан Хөдөлмөрийн багш Х.Долгорсүрэнд сайдын нэрэмжит талархал, сарын цалинтай нь тэнцэх мөнгөн шагналаар урамшууллаа. Хүний сэтгэл, урам хоёрыг мялаах сайхан байдаг шүү. Багшдаа өндөр амжилт хүсье" гэв.