Коронавирусийн эсрэг вакцинжуулалтын талаар ЭМЯ-наас мэдээлэл өглөө.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Өнөөдрийн байдлаар вакцины II тунд хамрагдсан хүн нийт хүн амын 52 хувийг эзэлж байна. Тиймээс сүргийн дархлаа тогтох болоогүй.
Улаанбаатарын хувьд 1.4 сая хүн амьдардаг гэж үзвэл дөнгөж 59% нь вакциндаа бүрэн хамрагдсан байна. Өнөөдрийн байдлаар 1031 буюу 6.8 хувь нь жирэмсэн эмэгтэй вакциндаа хамрагджээ. Мөн 16-17 насны хүүхдүүдийг вакцинжуулах ажил эхэлсэн. Энэ насны 84,288 хүүхэд байна. Үүнээс нэгдүгээр тунд 10,294 хүүхэд вакциндаа хамрагджээ.
Вакцинд хамрагдаагүй 300 гаруй мянган хүн байна.
Халдварт өвчнийг бууруулах хоёр арга зам бий. Хөл хорио тогтоох болон вакцинжуулалт. Вакцинжуулалт халдвар авбал хүндрэхээс сэргийлдэг тухай өдөр бүр хэлж байгаа. Коронавирусийн улмаас 459 хүн эндлээ. Эдгээрээс вакцины нэг тунг хийлгэсэн 175, огт хийлгээгүй 284, вакцины бүрэн тунг хийлгээд 14-өөс дээш хоносон 31 хүн байв.
Манай улсад Vero Cell, AstraZeneca, Pfizer вакциныг хэрэглэж байна. Та өөрийн гэрт ойр байгаа цэгт очиж, өөрт тохирох вакцинаа хийлгэх боломжийг маргаашаас эхлэн нээж өгч байгаа. Харин нэгдүгээр тунг Vero Cell вакцин хийлгэсэн бол өөр төрлийн вакцин хийлгэж болохгүйг анхаарах хэрэгтэй.
Спутник V вакцины II дахь тунг хэзээ ирүүлэх талаар ОХУ-аас буюу үйлдвэрлэгч талаас хариу хэлээгүй байна" гэлээ.