УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэн ЭМЯ-ны мэдээллийн цагт оролцлоо.
Тэрээр “Долоодугаар сарын 1-нд хөл хорио тогтоох тооцооллыг Засгийн газарт хүргүүлсэн. Одоогийн нөхцөл байдалд хөл хорио тогтоох нь зүйтэй хэмээн үзэж зөвлөмж хүргүүлсэн. Өмнө нь зургаадугаар сарын 15-нд халдварын тохиолдол буурах тухай тооцоолол гарсан ч зарим төрлийн үйл ажиллагаанаас болоод үр дүнд хүрсэнгүй. Хөл хорио тогтоовол халдварын тохиолдол буурах юм.
Хөл хорио тогтоохгүй байвал халдварын нөхцөл байдал хүндэрч, долоодугаар сарын 1-нээс эмнэлгүүдийн ачаалал оргилдоо хүрнэ. Өөрөөр хэлбэл халдварын тохиолдол 2500 хүрээд буурах төлөв ажиглагдаж байна. Мөн зарим өдөрт 3500 хүрэх тооцоолол гарсан. Иймээс хөл хорио тогтоох санал хүргүүлсэн.
Мөн нас нас баралт 1000-д хүрэх эрсдэл бий. Долоодугаар сарын эхээр нас барсан хүний тоо нэмэгдэнэ. Хөл хорио тогтоовол наймдугаар сард халдварын тохиолдол буурна.