Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Коронавирусийн цар тахлаас үүдэн ЗГ-аас гаргасан шийдвэрүүдийн нэг нь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудыг заалаар ажиллуулахгүй байхыг заасан. Энэ нь ААН байгууллагуудыг санхүүгийн асуудалд оруулж буй. Энэ талаар хоолны газар ажиллуулдаг иргэдээс тодруулга авч, ЗГ-аас гаргасан шийдвэрт ямар байр суурьнаас хандаж буйг тодруулсан юм.
Иргэд:
- Нэгэнт ЗГ-аас гаргасан шийдвэр учраас цар тахлын нөхцөл байдлыг үндэслэн дагаж мөрдөх хэрэгтэй. Орлогын хувьд 50-иас илүү хувь буурна шүү дээ. Өнгөрсөн хугацаанд заалны дүүргэлтийг 50 хувиар бууруулж байсан нь орлогыг ч мөн ижил хувиар буруулсан. Ингээд заалаар үйлчлэхгүй болсноор бүр л орлого багасаж байна. Манайх 7 ажилчинтай байсан бол одоогоор хоёр хүнээ л ажиллуулж байна.
- Автобусанд хүмүүс чихчихсэн явж л байна шүү дээ. Зааланд халдвар хамгааллын дэглэмээ бариад явахад зүгээр л санагдах юм. Ажил төрөл энгийн явж байхад хоолны газрууд заалаар үйлчлэхгүй байгаа нь таалагдахгүй байна.
- Энэхүү шийдвэр нь үйлчлүүлэгчдийн 50 хувийг алдахад хүргэж байгаа. Гэсэн ч улсынхаа шийдвэрийг дагаад ажиллаж байна. Яг эхний үйлчлүүлэгч орж ирээд зааланд үйлчлэхгүй гээд гараад явчихлаа шүү дээ. Ковидоос үүдэн хоолны газраар үйлчлэх үйлчилгээ эрс багассан. Бараг л 50 хувь багассан байгаа. Дээрээс нь ийм шийдвэр гаргахаар дахиад 50 хувь багасна. Тэгэхээр орлогын хувьд хэцүүхэн л байна.
- Хүндрэлтэй болоод байх зүйл байхгүй. Засгийн Газраас хэрэгжүүлж байгаа юм чинь бид мөрдөх л ёстой. Хамгийн гол нь эрүүл байх нь чухал.
- Явуулын хүмүүс хоол идэхэд хэцүү болж байгаа юм. Гудамжинд сууж идэлтэй нь биш.