Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон орон нутагт ажиллах үеэр халдлагад өртжээ. Нийгмийн сүлжээнд цацагдсан видеонд Макрон Валенс хотын захын Тейн-л'Эрмитаж сууринд зочилсон бөгөөд иргэдтэй уулзах үеэр түүнийг нэг эр алгадсан байна.
Ногоон цамцтай эр алгадчихаад "Макронизм сөнөтүгэй!" гэж хашгирчээ. Энэ явдлын улмаас хоёр хүн саатуулагджээ.
Энэ үйл явдлын дараа Ерөнхийлөгч Макрон “Маш гэнэтийн үйл явдал байлаа. Цаашдаа ийм явдал гарахаас сэргийлж, олон нийтийг хамарсан арга хэмжээнд хүчирхийллийг дэмжигч хүмүүсийг оролцуулахгүй байх хэрэгтэй. Тэдэнд ингэх эрх байхгүй” хэмээн хэлжээ.
Сөрөг хүчнийхэн хүртэл уг үйлдлийг буруутгаж буйгаа илэрхийлсэн байна.
Тус улсад баар, ресторанууд долоон сарын турш хаалттай байсны эцэст үүдээ нээх гэж буй цаг үетэй зэрэгцэн Ерөнхийлөгч ажлын айлчлал хийсэн талаар ВВС мэдээллээ.