Боловсрол, Шинжлэх ухааны сайд 2021 оны 3-р сарын 18-ны буюу цэргийн баярын өдөр А/92 дугаар тушаал гаргаж, “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”-ийг баталжээ. Түүнчлэн уг шийдвэрийнхээ дагуу 5-р сарын 17-ны өдөр А/181 дугаар тушаал гарган “өндөр ёс зүйтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтдээс бүрдсэн” хамгаалуулах зөвлөлийг томилсон юм.
Энэ талаар түүхч Д.Анхбаяр, Хүнийхээ тооноос авхуулаад үзэл санаагаа илтэд зөрчсөн уг тушаалыг саяхан олж хараад ой гутав. УЧИР НЬ: Үндэсний архивын Манжийн үеийн толгой фонд болох М1-ийг буюу бүхэл бүтэн 640 мянган хуудас түүхийн баримт болон хятад хэлээрх бүх баримт болох М22-ыг хятадуудад скайнердаж өгсөн; Үндэсний номын сангийн гар бичмэлийн фондод буй Өндөр гэгээний намтар судруудыг мөн Хятадад гаргаж, шанд нь "Хоймрыг мандуулагч эрдэмтэн-Син Ао" цол шагнагдсан; Монгол хэлийг Хятадын цөөн тоот үндэстний хэл хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрч дурдсан номдоо тусгасан; бүтээлийн жагсаалтаа хуурамчаар үйлдэж Академич хэргэмд хүрсэн; Залуу судлаачдын бүтээл, хөдөлмөрийг мөлжин сорогч, амь насанд нь заналхийлэгч С.Чулуун, энэ бүхэнд нь хамтран ажиллагч, улсыг хохироож өөртөө хонжоо олсоор өнөөг хүрсэн (тухайлбал: Архивын Ерөнхий газарт хүргэнийхээ компаниар дамжуулан өндөр үнэтэй компьютер шахаж улсыг хохироосон нь нэгэнт тогтоогдон боловч өршөөлд хамрагдан мултарсан), түүхч Д.Өлзийбаатар нарын зэрэг мэргэжлийн ёсзүйг уландаа гишгэсэн, дүрмийн шаардлагыг үл хангах хүмүүс уг зөвлөлд багтсаныг эсэргүүцэн өргөх бичиг сайдад илгээв. Хэлсээр, сануулсаар байтал ийм хүмүүсийг хамгаалуулах зөвлөлд оруулсанд харамсаж байна.
С.Чулуун, Д.Өлзийбаатар нарыг "Докторын зэрэг хамгаалуулах зөвлөл"-өөс хастал бүх талаар тэмцэхээ үүгээр хатуу мэдэгдье" гэлээ.