Эрүүл мэндийн яам ковидийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 10700 хүн шинжилгээнд хамрагдсанаас 1393 хүнээс халдвар илэрч, нийт тохиолдлын тоо 63978 боллоо.
Ойрын хавьтал болон энгийн иргэдээс өгсөн шинжилгээгээр ковидийн шинэ тохиолдол нэмэгдсэн гэдгийг анхааруулья.
Сөүл Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн хоёр иргэнээс ковидийн халдвар илэрлээ.
Улаанбаатарт 1092
Орон нутагт 299 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Өнгөрсөн 24 цагт 6 хүн нас барлаа.
69 эмэгтэй
58 эрэгтэй
68 эмэгтэй
74 эрэгтэй
62 эрэгтэй
92 эмэгтэй коронавирус өвчний нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.
Сүүлийн 24 цагт 783 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.
Өнөөдрийн байдлаар 475 хүн хэвтэн эмчлүүлж байна.