Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллага “Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийн хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд өнөөдөр Дотоод Хэргийн Их сургуульд “Хууль зүйн клиник” сургалтын төвийг шинээр нээлээ. Энэхүү сургалтын төв нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид анхан шатны эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг өгөх юм.
Хууль зүйн клиник сургалтын төвийн нээлтийн үйл ажиллагаанд Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катрин Э.Ивкоф, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Дотоод Хэргийн Их Сургуулийн захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Дотоод Хэргийн Их сургууль “Хууль зүйн клиник” хичээлийн хөтөлбөрийг боловсруулан батлуулж танхимаар болон цахимаар хичээл орж эхэлсэн. Танхимын хичээлд Цагдаагийн сургуулийн 26 сонсогч, Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн 67 сонсогч хамрагдаад байгаа юм.
Хууль зүйн клиник сургалтын төвийн байгуулснаар оюутнууд үйлчлүүлэгчид гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээлэл өгөх улмаас хохирогчид эрх зүйн тусламж авах хүртээмжийг сайжруулж, энэ талаарх иргэдийн эрх зүйн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх ач холбогдолтой.