Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс Ази тив дэx Ардчиллын баян бүрд болсон
Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна. Энэ үеэр тус аймгийн БОАЖГ-ын үйл ажиллагаатай танилцаж байгаль орчин, аялал жуулчлалыг хөгжүүлэх орон нутгийн бодлого, зорилт, арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо.
Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан: “Байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд Шаргалжуутын рашаан ус орчмыг орон нутаг өөрийн хамгаалалтдаа аван олон улсын жишигт нийцсэн орчин болгон тохижуулах, мөн орон нутгийн орлогоо нэмэгдүүлэх, хүний оролцоогоор сүйтгэгдэж буй байгалийг өөрөөр нь сэргээх, хамгаалах, хөгжүүлэх тухайд анхаарч буй тухайгаа салбарын дэд сайдад танилцуулсан юм.