Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү өнгөрсөн хоёрдугаар сарын 18-нд ажилд эргүүлэн томилуулах нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний анхан шатны шүүхэд гаргасан. Тэгвэл тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх өнөөдөр Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй Эрүүл мэндийн яаманд холбогдох хэргийг хянан хэлэлцжээ.
Хариуцагч талаас шинэ төлөөлөгч нэмж томилсон, хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж шүүх хурлыг 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 11 цаг болж хойшуулах шийдвэр гаргасан байна.
Түүнийг өнгөрсөн нэгдүгээр сарын 21-ний өдөр Эрүүл мэндийн сайд асан С.Мөнхсайханы тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Гэвч тэрбээр өөрийг нь үндэслэлгүйгээр халсан гэж үзэж ийнхүү шүүхэд хандсан.