Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
БНСУ-д эмчлүүлэхээр явсан Э.Ананд хүү тусгаарлалтын 14 хоногоо дуусган Сөүл хот дахь Сун Чун Хян их сургуулийн эмнэлэгт хэвтжээ. "Хүүгийн эхний шинжилгээнүүдийг хийсэн бөгөөд үр дүн нь муугүй гарсан. Ирэх долоо хоногт эхний мэс засалдаа орно" гэж хүүгийн ээж Ц.Даваа цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Нуруу нугалмын орчимд үүссэн хорт хавдрын улмаас бүсэлхийнээс доош мэдээгүй болсон найман настай хүүгийн эмчидгээний зардалд 380 сая төгрөг хоёр сарын дотор цугларч Э.Ананд хүү ээж Ц.Даваагийн хамт БНСУ-ын зорьсон билээ.