Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 8399 шинжилгээ хийх явцад 684 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 51931 болж байгаа. 684 тохиолдлын тав нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол бусад нь дотоодын халдвар бөгөөд
- 638 нь Улаанбаатар хотод
- 41 нь орон нутагт бүртгэгдлээ.
684 халдварын 638 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр нийслэлд өвчлөлийн тоо 45809 боллоо. Орон нутагт 24 тохиолдол илэрч, нийт тохиолдлын тоо 5399 болжээ.
708 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарлаа. Үүнд, 377 хүн эмнэлгээс 331 хүн гэрийн хяналтаас гараад байна.
Халдварын улмаас 4059 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн – 2074
- Хүндэвтэр – 1334
- Хүнд – 535
- Маш хүнд – 116 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 1753 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.
Өнгөрсөн хоногт 33-89 насны дөрвөн хүн нас барж, нийт нас барсан хүний тоо 244 боллоо. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Мөн нэг иргэн коронавирусийн халдвар авсан хэдий ч тархины хүнд гэмтлийн улмаас нас барлаа.
Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.
Нийслэлийн иргэдийн вакцинжуулалтын хоёр дахь тундаа идэвхтэй хамрагдахыг уриаллаа. Вакцин хийлгэх гэж байгаа иргэд дулаан хувцаслаж, халуун бүлээн уух зүйл бэлдэн, вакцинжуулалтын цэг дээр ажиллаж байгаа эмчид өөрийн эрүүл мэндийн талаар шинж тэмдгээ дэлгэрэнгүй хэлж үйлчлүүлэхийг зөвлөлөө.