ҮСХ-ноос Монгол Улсын Нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг 2021 оны эхний 4 сарын байдлаар танилцууллаа.
Хүн ам нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал “Эхний дөрвөн сард манай улсад 23,959 хүүхэд шинээр мэндэлжээ. Харин 23777 эх амаржсан нь өмнөх оны дунджаас 4.6 хувиар буюу 1158-аар бага байна. Ковидын үед төрөлтийн түвшин нэмэгдэнэ гэсэн таамаглаж байсан ч нэмэгдсэнгүй. Төрөлтийн тоо хэвийн түвшинд байна.
Улсын хэмжээнд 2021 оны эхний 4 сард 23.8 мянган эх амаржсан нь өмнөх оны мөн үеэс 1158 (4.6%)-аар буурсан байна. Амаржсан эхчүүдийн 17.8 мянга (75.0%) нь 6, түүнээс дээш удаа жирэмсний хяналтад хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 736 (4.0%)-гаар буурчээ. Нийт амаржсан эхчүүдийн 65 (0.3%) нь гэртээ төрсөн нь өмнөх оны мөн үеэс 32 (33.0%)-оор буурсан байна.