АНУ–ын Нью Жерси мужийн Агуста хотноо 5 дугаар сарын 10–16 ны хооронд 6 өдөр 6 шөнийн 144 цагийн тэмцээн боллоо. Тус тэмцээнд Олон өдрийн гүйлтийн 6 удаагийн аварга Бямбаагийн Буджаргал 767.7 км гүйж өрсөлдөгчдөө олон км–ээр ардаа орхиж илүүрхэж ялалт байгууллаа. Олон улсын гүйлтийн холбооноос зохион байгуулдаг тус тэмцээнд Орос , Англи, Беларус, АНУ зэрэг улсын 300–аад тамирчин оролцлоо. Тэрээр түүхий ногоон хоолтон буюу RAW VEGAN хоолны дэглэмтэй учраас тэмцээний турш жимсний цэвэр шүүс ууж гүйжээ. Тиймээс Б.Буджаргал өнөөгийн дэлхий нийтийн тулгамдсан асуудал уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг уриатай анх удаа улсаа төлөөлөн гүйснээрээ онцлог болжээ. Тэмцээний үеэр түүнийг Монгол улсын НҮБ–ын Суурин төлөөлөгч В.Энхболд гэргийн хамтаар ирж дэмжсэн нь онцгой үйл явдал боллоо. Ийнхүү тэрээр 7 дахь удаагаа Монгол хүний тэсвэр хатуужлыг дэлхийд харуулж Монгол Улсын нэрийг дуурсган дахин аварга боллоо. Түүнчлэн тэрээр олон улсын тэмцээнүүддээ дандаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, амьтны эрхийн төлөө уриатайгаар оролцох болсон байна.
си мужийн Агуста хотноо 5 дугаар сарын 10–16 ны хооронд 6 өдөр 6 шөнийн 144 цагийн тэмцээн боллоо. Тус тэмцээнд Олон өдрийн гүйлтийн 6 удаагийн аварга Бямбаагийн Буджаргал 767.7 км гүйж өрсөлдөгчдөө олон км–ээр ардаа орхиж илүүрхэж ялалт байгууллаа. Олон улсын гүйлтийн холбооноос зохион байгуулдаг тус тэмцээнд Орос , Англи, Беларус, АНУ зэрэг улсын 300–аад тамирчин оролцлоо. Тэрээр түүхий ногоон хоолтон буюу RAW VEGAN хоолны дэглэмтэй учраас тэмцээний турш жимсний цэвэр шүүс ууж гүйжээ. Тиймээс Б.Буджаргал өнөөгийн дэлхий нийтийн тулгамдсан асуудал уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг уриатай анх удаа улсаа төлөөлөн гүйснээрээ онцлог болжээ. Тэмцээний үеэр түүнийг Монгол улсын НҮБ–ын Суурин төлөөлөгч В.Энхболд гэргийн хамтаар ирж дэмжсэн нь онцгой үйл явдал боллоо. Ийнхүү тэрээр 7 дахь удаагаа Монгол хүний тэсвэр хатуужлыг дэлхийд харуулж Монгол Улсын нэрийг дуурсган дахин аварга боллоо. Түүнчлэн тэрээр олон улсын тэмцээнүүддээ дандаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, амьтны эрхийн төлөө уриатайгаар оролцох болсон байна.