Улсын xарцага Г.Ганxуяг xүрэл медаль xүртэв
Чехийн улсын Усти-над-Лабем хотноо зохион байгуулсан “Гран-При” олон улсын тэмцээнд Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид оролцож, хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль тус тус хүртэн багийн дүнгээр нэгдүгээр байрт шалгарав. Монголын зургаан тамирчин алтан медалийн төлөө шалгарч, эмэгтэй 57 кг-ын жинд О.Есүгэн, эрэгтэй 63 кг-ын жинд Э.Цэндбаатар нар алтан медаль хүртжээ.
Алтан медаль
- Эмэгтэй 57 кг – О.Есүгэн
- Эрэгтэй 63 кг – Э.Цэндбаатар
Мөнгөн медаль
- Эмэгтэй 51 кг – Л.Алтанцэцэг
- Эрэгтэй 52 кг – Х.Энхмандах
- Эрэгтэй 56 кг – Х.Энх-Амар
- Эрэгтэй 75 кг – О.Бямба-Эрдэнэ
Хүрэл медаль
- Эрэгтэй 64 кг – Б.Чинзориг
- Эрэгтэй 69 кг – Б.Мишээлт
Чехэд тэмцээнд оролцсон боксын баг тамирчид тавдугаар сарын 9-20-ны өдрүүдэд Герман улсад Герман-Кубын шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж, тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 1-ний өдрүүдэд АНЭУ-ын Дубай хотноо зохион байгуулагдах Азийн аваргад оролцох аж.