Засгийн газрын тогтоол, УОК-ын даргын тушаал, УОК-ын 17 дугаар хуралдааны тэмдэглэлийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа.
Захирамжаар нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, төрийн байгууллага, хуулийн этгээдийг ажилтан, албан хаагчдаа дархлаажуулалтад бүрэн хамруулж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлсэн эсэхэд хяналт тавихыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон. Мөн гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг бүртгэх, хяналт тавих, халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөөг иргэн бүрд хүргэж, шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай зохион байгуулна.
Хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-20:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоов.
Үйл ажиллагааг нь хязгаарлахгүй төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын хувийн болон албаны тээврийн хэрэгслийг энэ амралтын өдрүүдэд улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгой тоогоор төгссөнөөр хуанлийн өдрөөр (хүнс, эмнэлгийн тусламж үйлчилгээ, буяны үйлчилгээ, инженерийн байгууламж хот нийтийн аж ахуйн ажил, хэвлэл мэдээлэл, тусгай зориулалтын техник хэрэгслээс бусад) 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцуулах юм.
ХЯЗГААРЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖАГСААЛТ
№ |
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ХУУЛИЙН ЭТГЭЭД |
1 |
Хууль тогтоох, төрийн захиргааны байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага шүүх, прокурор (нийт ажилтан, албан хаагчийн 30 хувь хүртэл хувь ажиллах, цагийн хязгаар тогтоох), иргэдэд үйлчилгээ үзүүлдэг нэг цэгийн үйлчилгээний төв, Сонгуулийн бүх шатны үйл ажиллагаа хязгаарлалтад хамаарахгүй |
2 |
Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн |
3 |
Бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээ, аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт |
4 |
Бүх төрлийн баар |
5 |
Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар (Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар) нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлах, захиалгат болон хүргэлтийн хоолны үйлчилгээг зөвшөөрнө |
6 |
Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа |
7 |
Хүнснээс бусад барааны зах, худалдааны төв, их дэлгүүр, агуулах худалдаа, хайпермаркет (Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 41 дүгээр тушаалаар баталсан “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлага, бэлтгэл ажлыг хангасан нөхцөлд үйл ажиллагааг үе шаттай нээж явуулахыг зөвшөөрнө.) |
8 |
Цахим ба автомат тоглоомын газар болон бүх төрлийн тоглоомын төв |
9 |
Сургалтын төв |
10 |
Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ |
11 |
Алжаал тайлах төв |
12 |
Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв |
13 |
Саун, бассейн |
14 |
Зочид буудал, дэн буудал |
15 |
Амралт, жуулчны газар |
16 |
Шашны зан үйл, сүм, хийд, мөргөлийн газрууд |
17 |
Олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ |
18 |
Хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай |
19 |
Нийтийн бүжиг, бүжгийн клуб |
ХҮН |
|
1 |
Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн, үзвэр үйлчилгээ |
2 |
Хурим найр, цайллага, хүлээн авалт |
3 |
Агаар салхинд гарах – (Зөвхөн гэр бүлийн гишүүдийн хүрээнд зөвшөөрөх) |
4 |
Цахилгаан шатанд 3-аас илүү хүн суух |
5 |
Айлд зочлохгүй, зочин урихгүй |
6 |
Оршуулгын ажилд оролцох (автомашин 8, иргэн 20-оос дээш хязгаарлах) |
7 |
Хуулийн этгээдийн хязгаарлах үйл ажиллагаа / 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17,18, 19/-нд заасан хүний үйл ажиллагаа хамаарна. |
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС