Канад улс 12-15 насны хүүхдүүдэд Covid-19-ийн эсрэг “Pfizer-BioNTech” вакциныг хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Ингэснээр тус улс нь хүүхдэд “Pfizer-BioNTech”-ийн вакцин хийхийг зөвшөөрсөн дэлхийн анхны улс болж байгааг Guardian онцоллоо.
Тус вакцины хүүхдүүд дээр хийгдсэн эмнэлзүйн гурван үе шатны туршилтын мэдээлэлд үндэслэн энэхүү шийдвэрийг гаргаснаа Канадын Эрүүл мэндийн сайд мэдээлжээ.
Өмнө нь Канадад “Pfizer-BioNTech”, “AstraZeneca”, “Moderna”, “Johnson & Johnson” зэрэг вакцинуудыг 16-аас дээш насныханд хэрэглэхийг зөвшөөрсөн билээ. Халдварт өвчинд хамгийн их нэрвэгдсэн Альберта мужид ирэх долоо хоногоос 12-оос дээш насныханд “Pfizer-BioNTech”-ийн вакциныг хийж эхлэх аж. Канадад 1.2 сая хүн Covid-19-өөр өвчилсны 20 орчим хувь нь 19-өөс доош насныхан юм.
“Pfizer” компани нь өөрсдйин бүтээсэн вакцинаа 12-15 насны хүүхдүүдэд хэрэглэх хүсэлтийг АНУ-ын Хүнс, эмийн агентлагт өнгөрсөн сарын 10-нд гаргасан билээ.