Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Засгийн газрын шийдвэрээр вакцины хоёрдугаар тунд хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөг олгож буй. Энэ мөнгийг өчигдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн гэдгийг албаныхан мэдээлсэн.
Одоогоор 109.050 мянган иргэн вакцины урамшууллаа авсан байна. Сангийн яамны мэдээлснээр иргэдэд төрийн сангаар дамжуулан 50 мянган төгрөгийг шилжүүлэхдээ өмнө нь 300 мянган төгрөг олгож байсан цалингийн данс, е-баримт системд бүртгэлтэй дансаар нь олгож байгаа аж.
Улсын хэмжээнд зорилтот бүлгийн буюу 2.1 сая иргэний 54.6 хувь нь нэгдүгээр, 25.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байна.