Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид хууль бус мөрийтэй тоглоом тоглож буй этгээдүүдийг баривчилжээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн … дүгээр хороонд оршин суудаг нэр бүхий иргэн нь 13 хүний дунд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байжээ.. Иймд Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн, хорио цээр хязгаарлалтын дэглэм зөрчсөн үйлдлийг илрүүлэн таслан зогсоож, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.