Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас тавдугаар сарын 8-ны 06.00 цагаас улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргасан. Мөн коронавирусийн эсрэг вакцинжуулалтын хоёр тунд бүрэн хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөг олгоор болсныг дуулгасан.
Өчигдөр Шадар сайд С.Амарсайхан "Засгийн газрын бодлого шийдвэрийн хүрээнд хэрэгжиж байгаа урамшууллын 50 мянган төгрөг нь иргэд хоёр тундаа хамрагдсан тохиолдолд данс руу нь орохоор Сангийн яаманд зохион байгуулагдаж байгаа" хэмээн мэдээлсэн. Тэгвэл өнөөдрөөс дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдсан иргэдитйн данс руу урамшууллын 50 мянган төгрөг ороод эхэллээ.