Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд нэг сая дахь иргэн хамрагдсаныг Засгийн газрын ХМХГ-аас мэдээллээ. Ингэснээр зорилтот бүлэг буюу насанд хүрсэн хүн амынхаа 50 хувийг эхний тунд хамруулсан гэсэн үг юм.
Монгол Улсад 18-аас дээш насны 2,067,292 хүн байгаа. Эдгээр иргэнээс нэг сая нь эхний тун, 450 мянга гаруй нь хоёр тундаа бүрэн хамрагдаад байна. Орон нутагт вакцинжуулах ажлыг мөн эрчимжүүлсэн.
ЭМЯ мөн 16-18 насны хүүхдүүдийг вакцин хамруулахаар судалгаа хийж байгаагаа мэдэгдээд буй. Засгийн газраас "Ковидгүй зуны төлөө" нэг өдөр, нэг минутын өмнө нь ч гэсэн вакциндаа хамрагдахыг иргэддээ уриалсаар байгаа юм.