Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Манай улс ОХУ-ын "Спутник-V" вакцины нэг сая тун худалдан авах гэрээ байгуулсан. Энэ дагуу ОХУ-ын "Спутник V" вакцины эхний ээлжийн 20 мянган тунг өчигдөр орой хүлээн авав. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ тухай өөрийн цахим хуудастаа “Засгийн газрын холбогдох байгууллагууд вакцин татан авах ажлыг түргэсгэх чиглэлээр яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, идэвхтэй ажилласаар байна. Манай хувийн хэвшлээс мөн 20 мянган тун вакцин татан аваад байна" хэмээн онцолжээ. Мөн тэрбээр "Вероселл" вакцины ээлжит 334 400 тунг өнөөдөр шөнө тээвэрлэн авчирна хэмээн бичсэн байна.
Монгол Улс "Астразенека", "Синофарм” компанийн "Вероселл", "Спутник V", Файзер зэрэг дөрвөн төрлийн вакцин хүлээн аваад байна.