Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрэн гарцын хөдөлгөөнийг өнөөдрийн 20:00 цагаас тавдугаар сарын 8-ны 6:00 цаг хүртэл хаана.
Энэ хугацаанд тус гүүрийн хэв гажилтын заадсыг засна гэж гүйцэтгэгчээр ажиллах Улаанбаатар зам, засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-аас мэдээлэв.
Хөл хорионы үеийг ашиглан энэхүү засварыг хийснээр иргэдэд түвэг удахгүйгээс гадна замын ачаалалд нөлөөлөхгүй гэж албаны хүмүүс үзэж байна. Тиймээс өнөөдрийн 20:00 цагаас хойш Энхтайваны гүүрийг хаах тул өөр чиглэлийн замыг сонгон явахыг анхааруулж байна.