Тус улсад нэг өдрийн дотор анх удаа 3000 гаруй хүний амь нас эрсдсэнийг мягмар гарагт 3286 хүн нас барсан гэж албаны хүмүүс мэдээлжээ. Саяхан болсон халдварын хоёр дахь давалгааны улмаас тус улс өвдөг дээрээ сөхөрч байна.
Энэтхэгийн олон хотуудын эмнэлгүүд гамшгийн ирмэгт тулж, хүчилтөрөгчийн хангамж маш бага тул иргэд олноороо амиа алдаж, түр оршуулгын газрууд өдөр шөнөгүй ажиллаж байгаа аж. Үүний зэрэгцээ хүмүүс цөхрөнгөө барсан гэр бүл, найз нөхдөдөө туслахаар чармайж байх үеэр эмийн хар зах цэцэглэн хөгжиж байгааг сэтгүүлчид дурджээ.
Ганцхан долоо хоногийн дотор хоёр сая халдвар бүртгэгдэн дэлхийн улс орнууд тусламжийн гараа сунгаж эхэллээ. Энэтхэг улс одоогоор нас баралтын тоогоороо АНУ, Бразил, Мексикийн дараа дөрөвт жагсаж байна. Гэсэн хэдий ч эдгээр орнуудын аль нь ч Энэтхэгт тулгараад байгаа шиг хямрал нүүрлээгүйг ВВС онцолжээ.