Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Цар тахлын хатуу хөл хорио үргэлжилж байгаа эдгээр өдрүүдэд “Карантин-14” шоу хөтөлбөр үзэгчдэд хүрсэн. Хөтөлбөрийг төсвийн мөнгөөр санхүүжүүлсэн гэх хардлага байсан ч хэд хэдэн телевиз хамтран зохион байгуулж, төсвөөс нэг ч төгрөг аваагүй гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл өнөөдрөөс эхлэн “Мэдээллийн урсгал” хөтөлбөр үзэгчдэд хүрч эхэллээ. Эхний дугаараасаа л дууны асуудалтай, шууд дамжуулалтын алдаа ихтэй хэмээн шүүмжлэл дагуулав. Мөн зарим иргэд МЭДЭЭЛЛИЙН УРСГАЛ хөтөлбөр үзүүштэй байна хэмээж байгаа бол зарим нь тархи угаалт, төсвийн мөнгөөр олон телевиз, олон сэтгүүлчийг худалдаж авлаа гэх шүүмжлэл ч хэдийнээ цахим орчинд тархлаа. Энэхүү хөтөлбөр 10 өдөр 8 телевизийн эфирээр өдөр бүр 12 цагаас гарах юм.