Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дөрөвдүгээр сарын 23-наас эхлэн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа дархлаажуулалтын суурин цэгийн тоог 120 болгон нэмэгдүүлж, дархлаажуулалт хийх зориулалтаар тохижуулсан том оврын 40 автобусыг түр цэг болгон үйл ажиллагаагаа өргөжүүлээд байна. Ингэснээр нийслэлийн хэмжээнд нийт 160 цэгт дархлаажуулалт хийж буй юм. Мөн нийслэлийн Эрүүл мэндийн газраас дархлаажуулалтын суурин болон явуулын цэгүүдэд хийх дэмжлэг хяналтыг эрчимжүүлэн, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байгаа юм.
“Ковид-19” халдварын эсрэг вакцины хадгалалт, тээвэрлэлтийн горим, дархлаажуулалтын нэгжүүдийн хүйтэн хэлхээний хүчин чадал, хүрэлцээ, хангамж, хүний нөөц сургаж бэлтгэгдсэн байдал, яаралтай тусламжийн бэлэн байдал зэрэгт өчигдөр үнэлгээ хийлээ. Мөн тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэн, цаашид иргэдэд хүлээгдэл, чирэгдэлгүй хүрч ажиллах, халдвар хамгааллын дэглэмийг сайжруулан, сайтар баримтлан ажиллах заавар, чиглэлийг өгсөн юм.