Сөүл xотын дарга: Цэргийн онц байдал зарласныг даруй цуцлаx ёстой
Их Британийн жүжигчин Даниэл Калуя “Judas And The Black Messiah” кинонд бүтээсэн дүрээрээ “Оскар”-ын 93 дахь удаагийн наадмын "Шилдэг эрэгтэй туслах дүр" номинацийн ялагчаар тодорлоо.
32 настай Даниэл Калуя “Judas And The Black Messiah” кинонд радикал бүлэглэлийн толгойлогчийн дүрийг бүтээсэн билээ. Тэрээр хоёр дахь удаагаа “Оскар”-т нэр дэвшиж байгаа нь энэ юм.
Британийн кино академийн шагналт, Алтан бөмбөрцөгийн шагналт жүжигчин Даниэл Калуя энэ удаагийн Оскарын наадамд шилдэг жүжигчидтэй өрсөлдөж ийнхүү ялалт байгууллаа.