ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Мексик болон Польш улсад коронавирусээс сэргийлэх Файзер вакциныг хуурамчаар үйлдсэн байсныг Файзер компани илрүүлсэн талаар Wall Street Journal мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Мексикт 80 орчим хүн нэг тунг 1000 доллар орчим өртөгтэйгээр Файзер Бионтеч компанийн гэгдэх хуурамч вакцин хийлгүүлсэн байна. Мексикээс илэрсэн вакцины шилнүүд хуурамч шошготой байсан гэнэ.
Харин Польш улсад Файзер вакцин гэж нэрлэсэн бэлдмэл нь үрчлээний эсрэг эм байсан аж. Гэхдээ хуурамч вакциныг хийлгэсэн хүн байхгүй гэж Польшийн эрх баригчид мэдэгдсэн байна.
Польш болон Мексикт хяналт шалгалт хийх үеэр вакцинуудыг илрүүлэн хурааж Америкийн Файзер компани эдгээр вакцинуудыг хуурамч гэдгийг баталжээ.