PUBG Mobile-ын дэлхийн аваргын хүрэл медальт Монголын ZEUS ESPORTS баг тэрбум төгрөгийн шагналын сантай тэмцээнд оролцох эрхээ авчээ.
Тодруулбал, дөрөвдүгээр сарын 27-нд эхлэх "Peace Elite Asia Invitational 2021" тэмцээнд оролцох эрхээ авсан байна. Тус тэмцээн нь гурван сая юань буюу 1.3 тэрбум төгрөгийн шагналын сантай аж.
Тэмцээнд оролцох 15 багаас 12 нь тодорсон бөгөөд үлдсэн гурван баг нь энэ сарын 24-нд тодорхой болох юм.
ZEUS баг өнгөрсөн долоо хоногт PUBG Mobile Pro League-ийн Өмнөд Азийн Финалд өрсөлдөн хоёрдугаар байр эзэлсэн ба про лигийн Гранд финалд шалгарсан. Тэмцээний хоёрдугаар байранд шалгарснаар "Peace Elite Asia Invitational 2021"-т оролцох эрхтэй болжээ.
PUBG Mobile Pro League-ийн Өмнөд Азийн Финалд zeusGODLESSS финалын үнэ цэнэтэй тоглогч болсон бол ICY, ZYOL нар хамгийн олон kill хийсэн жагсаалтын хоёр, гуравдугаарт бичигджээ.
PUBG Mobile Pro League-ийн Өмнөд Азийн Гранд Финал тавдугаар сард болох ба Zeus баг бүсийнхээ хүчирхэг 14 багтай өрсөлдөнө.