Польшийн Киелче хотноо болж буй өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монгол Улсын шигшээ баг хоёр хүрэл медальтай эх орондоо ирэхээр боллоо.
Эрэгтэй 52 кг-д Энхзоригтын Сүхбат 32, 16-д Германы Франциско Мессинео, Энэтхэгийн Викаш нарыг 5:0, 4:1-ээр хожин, медалийн төлөө тулаанд Испанийн Пантоха Мореног бүх талаар илүүрхэн ялсан. Өчигдөр мөнгөн медалийн төлөөх тулаанд ОХУ-ын Евгений Жоровтой тулалдаж 0:5 оноогоор хожигдлоо. Тоглолт манай тамирчны хяналт дор явагдсан ч шүүгчдийн шийдвэр нөгөө талд гарсан юм.
Эмэгтэйчүүдийн 51 кг-д Алтанбекийн Хулан 16/1 шигшээд гоц мөргөж, шөвгийн наймд үлдэх тоглолтод Украины Дарья Ольга Хутаринаг 4:1, медалийн төлөө Казахстаны Гульнара Турапбайг 5:0-ээр хожоод байсан. Өчигдөр мөнгөн медалийн төлөө ОХУ-ын Валерия Линьковад 0:5 хожигдон хүрэл медаль хүртэхээр болоо.
Дэлхийн 50 гаруй улсын баг оролцсон энэ удаагийн ДАШТ-ээс Монгол Улс ийнхүү хоёр хүрэл медаль хүртлээ.