Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
ХӨСҮТ-ийн Дэд захирал Ж.Байгалмаа өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн бага хурлын үеэр вакцинжуулалттай холбоотой мэдээллийг хүргэлээ. Тэрээр "Монгол Улсад 617,183 хүн вакцины эхний тунг хийлгээд байна. Үүнээс 2304 буюу 0,04 хувь нь халдвар аваад байна. Эдгээр хүмүүсийн 74 хувь нь вакцин хийлгээд 0-21 хоногийн дараа халдвар авсан. Монголд 3 өөр төрлийн, 4 өөр үйлдвэрлэгчийн вакцин хийж байгаа. Та вакцин хийлгэсэн, хийлгээгүй ч хүн хоорондын зай барьж, амны хаалтаа тогтмол зүүн, гараа байнга угаах хэрэгтэй" хэмээн санууллаа.