Улаанбаатар хотын иргэдээс сар бүр тасралтгүй судалгаа авдаг MEC судалгааны компани энэ удаад 2018-2020 оны хүнсний багцын үнийн өөрчлөлтийг танилцууллаа.
MEC энэхүү хүнсний бүтээгдэхүүний судалгааг:
2018 оны нэгдүгээр сарын 18
2019 оны нэгдүгээр сарын 21
2021 оны дөрөвдүгээр сарын 9-нд
УИД-ийн Номин супермаркетаас хийсэн нэг өрхийн нэг өдрийн хүнсний багцын үнийг харьцуулан гаргасан байна. Ингэхдээ баглаа боодлыг харгалзан үзэж ширхгийн үнийг тооцжээ.
11 төрлийн хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад
- 2018 онд 28148 төгрөг
- 2019 онд 32289 төгрөг
- 2021 онд 38897 төгрөг зарцуулсан байна.
Эдгээр 11 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс хамгийн бага хувийн өсөлттэй байгаа нь 1 кг Сакура цагаан будаа 7 хувиар буюу 310 төгрөгөөр нэмэгджээ.
Хамгийн өндөр өсөлттэй байгаа нь ногоон сонгино 151 хувиар, ургамлын тос 131 хувиар буюу 0.5 л ургамлын тос 2018 онд 1859 төгрөг байсан бол өдгөө 4299 төгрөг болж, 2440 төгрөгөөр үнэ нь нэмэгдсэн байна.
Түүнчлэн нэг кг хонины мах сүүлийн 4 жилд 58 хувиар нэмэгдэн өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний тор 189 төгрөгөөс 339 төгрөг болж 79 хувиар нэмэгдсэн байна.
Сүүлийн үед огцом үнэ нь нэмэгдсэн өндөгний тухайд 2018 оноос хойш 157 төгрөгөөр нэмэгдэж, нэг ширхэг нь 376 төгрөг байсан өндөг өнөөдөр 533 төгрөгийн үнэтэйгээр иргэдэд хүрч байгаа юм.
Энэхүү судалгаанаасаа харахад ургамлын тос, тор хоёр л 2018, 2019 онд үнэ нь өөрчлөгдөөгүй бөгөөд 2021 онд дээрх 11 төрлийн хүнсний бүтээгдэхүүн торны үнэ 7-151 хувиар нэмэгджээ.