Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрөх, "Сила-Сибир-2" хий дамжуулах хоолойн үргэлжлэл болох "Союз Восток" магистрал хий дамжуулах хоолойн барилгын төслийн техник-эдийн засгийн судалгааг баталсан талаар "Газпром" мэдээлжээ.
Үүнд шинэ төслийн үр дүнг тооцоолж, хийн хоолойн Монголын нутгаар дамжих маршрут, урт, хоолойн диаметр, ажиллагааны даралт, шахуурга станцуудын тоог тогтоосон байна.
Хөрөнгө оруулалт, ашиглалтын зардал зэргийг нарийн тооцоолсон ТЭЗҮ-г оны эцэс гэхэд боловсруулж дуусгах аж.
“Дорнын холбоо” хийн хоолойн техник-эдийн засгийн үндэслэлийг “Газопровод Союз Восток” хэмээх тусгайлан байгуулсан компани боловсруулан хэрэгжүүлэх юм. “Сибирийн хүч-2” хийн хоолойн экспортын хүчин чадал нь одоо ашиглагдаж байгаа хийн урсгалаас 1,3 дахин их болж магадгүй.
Монгол Улсын нутгаар дайруулан Хятад руу барих “Сибирийн хүч-2” хийн хоолойгоор 50 тэрбум шоо метр хүртэлх хэмжээний хий нийлүүлэхээр төлөвлөжээ.
Эргэн сануулахад, "Газпром" болон Монголын Засгийн газар харилцан ойлголцлын санамж бичгийг 2019 оны 12 дугаар сард байгуулж байв. Үүний хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн 2021-2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг 2021 оны гуравдугаар сарын 11-ний өдөр баталсан юм.