Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
2017-2022 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо буюу Дамбадаржаагийн нутаг дэвсгэрийн 40 га талбайд Хотын ой буюу “Монгол-Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн” байгуулах ажил өрнөх юм. Нийт есөн сая ам.долларын өртөгтэй энэхүү төслийн бүтээн байгуулалт 50.8 хувьтай үргэлжилж байна. Энгийн цэцэрлэгт хүрээлэнд иргэд амарч, зугаалдаг бол хотын ойгоос модны ашиг тус, түүнийг ургуулах, арчлах зэрэг ойн талаар бүхий л мэдлэг, мэдээлэл олж авах цэцэрлэгт хүрээлэн болох юм.
Монгол Улсын цөлжилтийг бууруулах, шар шороон шуургатай тэмцэх зорилго бүхий Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийг 14 дэх жилдээ хэрэгжүүлж байна.