Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн 20.00 цаг хүртэлх мэдээллийг хүргэж байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө бороо, нойтон цас орно. Салхи өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 5-7 градус, бусад хэсгээр 2-4 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө бороо, нойтон цас орно. Салхи өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө бороо, нойтон цас орно. Салхи өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.