Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулсан олимпийн эрхийн оноо олгох Тбилисийн Гранд Слам буюу"IJF" тэмцээнд оролцсон Монголын баг тамирчид дөрөвдүгээр сарын 9-ний өдөр эх орондоо иржээ.
Дөрвөн дасгалжуулагч, 13 тамирчны бүрэлдэхүүнтэй Гүржийг зорьсон Монголын баг тамирчид гуравдугаар сарын 26-28-ны өдрүүдэд Тбилисийн Гранд Сламд оролцон үргэлжлүүлээд Гүрж улсад бэлтгэлд гарсан. Ийнхүү бэлтгэлээ хангаад дөрөвдүгээр сарын 6-9-ний өдрүүдэд Киргизстан улсын Бишкек хотноо зохион байгуулсан Ази-Номхон далайн орнуудын аваргад оролцохоор очсон ч Монголын таван тамирчнаас Сovid-19-ийн халдвар илэрч, багаараа оролцох боломжгүй болсон юм.
Саид Моллаей Монголын багтай Гүржид хамт бэлтгэл хийгээгүй учир ганцаараа Ази-Номхон далайн тэмцээнд оролцож хүрэл медаль хүртсэн. Тэрээр Токиогийн олимп хүртэл Израил улсад бэлтгэл хийх төлөвлөгөөтэй байгаа.
Халдвар авсан Монголын жүдочид дөрөвдүгээр сарын 9-ний өдөр эх орондоо ирж, 14 хоногийн тусгаарлалтанд орсон тухай албаны хүмүүс мэдээлж байна. Тэд тусгаарлалтаа дуусгаад эргэн бэлтгэлдээ гарна. Учир нь тэд тавдугаар сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгуулагдах Казаны Гранд Сламыг зорино.