Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 13,591 хүний сорьцод шинжилгээ хийхэд 704 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад коронавируст халдварын нийт тохиолдол 15,718 боллоо.
Мөн хугацаанд 357 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол өвчний улмаас гурван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нас барсан иргэд 73 настай эрэгтэй, 79 настай эмэгтэй, 60 настай эмэгтэй байжээ. Ийнхүү Монгол Улсад нийт хүн халдвар авсан хэмээн бүртгэгдсэнээс 9516 нь эдгэрчээ.