Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Засгийн газар ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, Бямба гарагаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргалаа. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 10-аас буюу 14 хоногийн хугацаанд хөл хорио тогтоох юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Мөн хөл хориотой холбоотойгоор иргэн бүрд 300 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлнэ. Дархлаажуулалтаа үр дүнтэй болгож, халдварын тархалтыг хумихын тулд засгийн газраас 14 хоног хөл хорих саналыг дэмжсэн.
2021 оны хоёрдугаар сарын 25-нд төрийн санд 229.7 тэрбум төгрөг төвлөрсөн. Энэ нь Оюутолгойгоос татварт төвлөрүүлэх ёстой байсан мөнгө гэсэн үг. Гуравдугаар сарын 4-нд 419.1 тэрбум, 30-нд 365.5 тэрбум төгрөг буюу нийт 1 их наяд 26.5 тэрбум төгрөг төрийн санд төвлөрсөн.
Засгийн газраас баялагтаа эзэн байх зорилтыг дэвшүүлж байгаагийн хувьд болон вакцинжуулалтаа үр дүнд хүргэж, эдийн засгаа тогтвортой нээхийн тулд, иргэдээ хөл хорионы хугацаанд сөхрөөхгүйн тулд уг эх үүсвэрээ иргэн бүрдээ зориулах нь шударга ёсонд нийцнэ гэж үзсэн" гэлээ.