Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа “Ойн судалгаа хөгжлийн төв” УТҮГ нь Монгол орны ойн сангийн талаарх үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд нарийвчилсан, цогц судалгаануудыг тогтмол хийж Ойн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигт тусгуулан ажилладаг.
Өнөөдөр УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны гишүүд БОАЖЯ-ны харъяа “Ойн судалгаа хөгжлийн төв” УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн, Дэд хорооны гишүүн Ц.Туваан, Т.Аубакир болон БОАЖЯ-ны зарим удирдлагууд оролцож уялдаа холбоотой хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Уртнасан Дэд хорооны гишүүдэд Ойн салбарын бодлого, үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаарх мэдээллүүдийг танилцуулсан юм.
Түүнчлэн уулзалтын төгсгөлд Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны гишүүд цаашид байгалийн нөөц ашигласны төлбөр болох ойн орлогын зарцуулалтыг анхаарч, ойн ажилдаа зарцуулдаг байхад анхааран ажиллахыг онцоллоо.