Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Вакцины эхний тунгаа хийлгэсэн боловч коронавирусний халдвар авсан 732 хүн байгаа талаар өнөөдөр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хэллээ.
Тэрбээр дөрөвдүгээр сарын 4-ний байдлаар 732 хүн буюу нийт вакцинд хамрагдагсдын 0,23 хувь нь вакцины нэгдүгээр тунг авсны дараа халдвар авсан. Энэ хүмүүсийн 60 гаруй хувь нь эхний тунг хийлгэснээс хойш эхний 14 хоногтоо халдвар авсан. Тиймээс вакцин хийлгээд халдвараас шууд хамгаалагдана гэж бодож болохгүй. Хоёр тун хийлгээд 14-21 хоногт өөрийгөө байнга хамгаалснаар дархлаа тогтоно" гэлээ.
Нэг өдөрт 100 хүнд хийгдэж байгаа вакцины үзүүлэлтээр Монгол Улс бүсийн хэмжээнд дээгүүр орж байна аж.