Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
ЭМЯ-наас КОВИД-19 халдварын шинэ мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 17537 хүнээс шинжилгээ авахад 271 хүнээс халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдол 9598 болсон.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 163 хүн эдгэрч нийт эдгэрсэн хүний тоо 5379 боллоо.
Шинэ халдварын 232 нь нийслэлд бүртгэгдсэн бол 39 нь орон нутагт бүртгэгдэв.
Одоогоор 1987 хүн эмчлүүлж байгаа.
- Хөнгөн 1718
- Хүндэвтэр 226
- Хүнд 36
- Маш хүнд 7 байна.
Мөн өнгөрсөн 24 цагт нэг хүн нас барсан байна. 54 настай эрэгтэй нас барсан таагүй мэдээ байна. Ингэснээр коронавируст халдварын шалтгаант нас баралт 11 болж байна.