ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
БНСУ-д коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдсан иргэдэд ухаалаг гар утсаараа дамжуулан баталгаажуулах цахим системийг энэ сард танилцуулах гэж байна.
Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Чон Се Гюн “Иргэд вакцины паспорт буюу ногоон картын тусламжтайгаар хэвийн байдалдаа эргэн орох боломж бүрдэнэ. Засгийн газар энэхүү системийг хөгжүүлж, энэ сард танилцуулахаар төлөвлөж байна” хэмээн мэдэгджээ.
БНСУ-д вакцинжуулалт өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд эхэлж, нийт 850 мянга гаруй хүн вакцин хийлгээд байгаа аж. Тус улс ирэх зургаадугаар сар гэхэд 12 сая хүнийг дархлаажуулах, сүргийн дархлаа тогтоох төлөвлөжээ.