Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Нийслэлийн нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр автобусны smart cart-д аудит оруулах талаар ярилцав. Нийтийн тээврийн компаний төлөөллөөс smart cart орж ирсэнээр орлого буурсан гэж байв.
Нийтийн тээврийн компаний төлөөлөл "Уг нь бид кондуктартай байхад өөрсдөө орлогоо төвлөрүүлээд авж явдаг байсан. Сүүлдээ Smart cart орж ирж хүмүүс картаар үйлчилүүлдэг болсоноос хойш орлого муудсан. Өдрийн орлого 7-8 саятай болсон. Smart cart орж ирэхээс өмнө 20-иод саятай байдаг байсан. Эрс муудсан" гэв.
Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар "Нийслэлийн төсөв дээр Smart cart нэвтэрч ороогүй байхад 53 орчим тэрбум төгрөгний ачаалал явдаг байсан. Smart cart орж ирээд 130 тэрбум болсон. Нэг үгээр хэлбэл ачаалал улам нэмэгдэж, өдрийн орлого муудсан. Smart cart-д төрийн аудит оруулах төлөвлөгөөтэй байгаа. Хаана нь идээд, цувчуулах асуудал байгааг тодруулж гаргана" гэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Smart cart руу шалгалт оруулах хэрэгтэй. Яагаад цахимжихлаар орлого багасаад байна гэдэг сонин асуудал байна. Ачаалал нэмэгдээд байдаг. Орлого нь багасаад байдаг" гэлээ.