Монгол Улсад коронавируст халдвар гарснаас хойш халдвар авч, эдгэрсэн хүмүүс төдийлөн олны өмнө гарахгүй байсан. Учир нь тэд нийгэм хэрхэн хүлээж авах бол гэдгээс эмээсэн. Тэгвэл энэ удаа ковидын халдвар аваад эдгэрсэн хүмүүс ил тод, нээлттэй ярьж, зөвлөгөө, мэдээллээ хуваалцлаа.
Ковид нь амьсгалын замаар халдварлагддаг тул ТА, БИ, ХЭН Ч халдвар авч болно. Үүнээсээ болоод бид нийгэмд ялгаварлан гадуурхалтыг үүсгэж болохгүй.
Бид цар тахлыг эвийн хүчээр, хальтарсан нэгэндээ урам, дэм өгч хамтдаа хичээж, хамтдаа зүтгэж байж хохирол багатай даван туулж чадна. Дэлхий дахинаа "ЭВ НЭГДЭЛ"-ийг хүчээ болгож байна.
Монгол Улсын хэмжээнд ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллээр сүүлийн 24 цагт 150 хүн эмчлэгдэж, эдгэрсэн хүний тоо 5070 болоод байна.