Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
МЯ-наас КОВИД-19 халдварын шинэ мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 20489 хүнээс шинжилгээ авахад 394 хүнээс халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдол 8841 болсон. Шинээр илэрсэн тохиолдлын 266 нь нийслэлд 128 нь орон нутагт илэрчээ.
Мөн шинээр 150 хүн эдгэрч нийт эдгэрсэн хүний тоо 5070 боллоо. Энэ нь халдвар авсан хүмүүсийн 57 хувийг эзэлж байна.
13 аймагт 128 тохиолдол илэрсэн. Үүнээс:
- Сэлэнгэ – 8
- Дархан – 5
- Орхон – 19
- Дорноговь – 11
- Архангай – 6
- Завхан – 3
- Төв – 22
- Хөвсгөл – 2
- Өвөрхангай – 10
- Баянхонгор – 10
- Булган – 8
- Ховд – 13
- Сүхбаатар – 11
Улсын хэмжээнд нийт 311.266 хүнийг вакцинд хамруулаад байна. Шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд утасны дугаарт нь мессеж илгээхээр боллоо.
Мөн иргэд ойрын хавьтлуудыг өөрсдөө мэдээлдэг болсноор тандалтын багийн ажлыг хялбарчилж байна.